Японы төдийгүй дэлхийн автомашины томоохон үйлдвэрлэгчдийн нэг Тоёота компанийн ажил нэлээд саадтай байгаа билээ. Тус компанийн үйлдвэрлэсэн бүтээгдхүүнүүдээс чанарын шаардлага хангахгүй, аюул ослын үед найдваргүй гэсэн нэрийг дахин хоёр загварын машин нэмж зүүх боллоо.
Тоёота үйлдвэрийн "Камри”, "Харриер” машинуудын түлшний системд техникийн доголдол илэрсэн байна. Тус компанийн удирдлагуудын мэдээлснээр Америкт худалдаалагдаж байсан "Камри седан” болон дотоодын зах зээлд нийлүүлж байсан "Харриер” жип машины түлшний системд доголдол илэрчээ. Эдгээр машинуудад түлш алдагдах гажиг илэрч болзошгүй ч үйлдвэрлэгч компанийн мэргэжилтнүүдийн ярьж буйгаар ийм тохиолдол саяд нэг тохиолдох магдлалтай гэнэ. Ийнхүү гэмтэл доголдол илэрсний дараа Тоёота компани өнгөрсөн намраас эхлэн дээрх нэр төрлийн машинуудыг эргүүлэн татаж эхэлсэн байна. Гэхдээ энэ талаар саяхныг хүртэл олонд ил тодоор мэдээлээгүй, засвар шаардлагатай машинуудын эзэмшигчтэй харьцан үйлдвэрийн доголдлыг арилгаж өгч байжээ. Гэтэл дээрх баримт, Америкт Японы Тойота компанийн эсрэг хэрэглэгчдээс ирсэн гомдлын дагуу байгуулагдсан ажлын хэсгийн хуралдааны үеэр ил болсон аж. Тойота компанийн зарим нэрийн бүтээгдэхүүнд тормосны систем, хааз зэрэгт гэмтэл илэрч, Японы автомашин үйлдвэрлэгч компани хэдэн сая машинаа худалдаанаас, хэрэглэгчдээс эргүүлэн татахад хүрсэн юм.Хэдийн байдал таагүй байгаа ч тус улсадих хотын замын хөдөлгөөний түгжрэлээс гарах шинэ арга сэджээ. Японы эрдэмтэд газар-уснаа явагч машин бүтээж, замын хөдөлгөөнд оруулан туршиж байна. Японы гудамжаар газар-уснаа явагч таксийг нийтийн үйлчилгээнд гарган туршиж эхэлсэн аж. Яарч тэвдсэн зорчигч нарт хамгийн түрүүнд туслах энэ машин хуурай зам дээр төдийгүй мөн замаас гарч, голын усан дээгүүр явах чадвартай юм. Осака хотын оршин суугчид гудамжаар машин тэрэгнүүд голын усан дээгүүр явж байгаа үзэгдэлд хэдийнэ дасчээ. Гаднаасаа цэргийн машиныг санагдуулам газар-уснаа явагч такси нь авто зам дээр жирийн машинаас дутахгүй ч усан дээгүүр мөн адил явж, үйлчлүүлэгчдийн дуртай унаа болсон байна. Газар-уснаа явагч машины масло, тосыг шалгаж үзээд л голын усан дээгүүр чөлөөтэй явах боломжтой юм. Ингэхдээ машины дотор салон ч мөн орчноо даган өөрчлөгдөж, машин дотор биш харин хөлөг онгоцонд яваа мэт сэтгэгдэл төрүүлдэг гэнэ.
Бичсэн tuguldur