咬狀淳潗 增調杖坼!

 



 
        
Шүлэг (0)
Bizer">2010-03-11 3:37 PM
 





Эхлэл.до.ам
Форум буландаа идвэхтэй оролцоорой залуусаа...~Бид таньд хэрэгтэй гэсэн бүгдийг олж өгхийг бодно!





  • Page 1 of 1
  • 1
Шүлэг
У вас  Хэзээ: Thursday, 2010-03-11, 3:37 PM | Бичлэг # 1

Bizer







         Хүйс:Эрэгтэй
         Бичлэг: 109
         Нэр хүнд: 0
         Статус: Байхгvй

Улиран одох цагийг зогсоон
Угтан ирэх учирлыг зөгнөн
Тив алгасан тэмүүлж
Тэртээ зүг яарнам
Өөрийн биш зүрхийг
Өмчилж би мэдэрнэ
Өрөөлөөс нууцхан харамлаж
Үггүй дураараа л хүлээнэ
Хавх урхинд орсон шиг
Хаашаа ч

*** *** ****

Харанхуй шөнийн зүүдэндээ ч
Хайж тэнэж хүлээнэ
Өдөр өдрийн уртад
Үгүйлэн мөрөөсөж санана
Хайрыг нь богтолж аваад
Халууран шунах зүрхнийхээ
Хамгийн гүнд живүүлээд
Хав даран нуухсан
Төмөр гинжээр ороогоод
Түгжиж орхих юмсан

*** *** ****

Бусдын зовлонд унагах нулимстай
Буруу зөвөө ялгах ухаантай
Нарны гэрлээс инээмсэглэл авч чадах
Насны жимээр дандаа өгсөж алхах
Би хүн шиг л хүн байхыг хүснэ

*** *** ***

Хамгийн гоё цэцгэн дээр зөгий эхлээд буудаг
Хамгийн гоё төрснийг чинь эрчүүл эхлээд хардаг
Харанхуй үдшийг сүлэн бүжин сар тормойж
Ханатыг чинь гийгүүлэх бvсгvйчүүд минь ирдэг ээ
Дарь эх хорин нэг байдаг нь худлаа
Даруухнаараа айл бvхэнд нэг нэгээрээ бий
Харчуул минь бид чинь бурхадтай нөхцсөн улс
Хайрын өмнө залбирч бүсгүйчүүдээ үнсье

 
  • Page 1 of 1
  • 1
Search:





 


 


 
Цоо шинэ Варез сайт эхлэл.до.ам -Forum StudioAD 2010 он...
   



Make a free website with uCoz -->